Орост эв нэгдэл үгүйлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Орост эв нэгдэл үгүйлэгдэж байна

ОХУ-ыг эмх замбараагүй байдал, Засгийн өөрчлөлт хүлээж байна гэсэн дүгнэлтийг Стратеги боловсруулалтын төв хийжээ. Нийгийн дунд давхаргынхны Путинд хандах хандлага хатуугаар хэлэхэд дайсагналд хүрчээ.

Алексей Кудрины Иргэний санаачлагын товчооны захиалгаар хийлгэсэн судалгаанд үндэслэн Стратеги боловсруулалтын төвийн  (СБТ) шинжээчид Орос орныг олон нийтийн үймээн самуун, мөхөл эсвэл засаглалын  өөрчлөлт хүлээж байна гэж үзэв. СБТ-ийн сайтад энэ лхагва гаригт гаргасан илтгэлд ард түмэн одоогийн Орос оронд итгэл алдарч хувьсгал хийх хүслээ илэрхийлэх болжээ.

Олон нийтийн санал асуулгад оролцогсдын 66 хувь нь одоогийн засгийн бодлогод болон хууль чангарч байгаад дургүйцлээ илэрхийлсэн байна. Үүний хажуугаар Оросын ерөнхийлөгч Владимир Путины чансаа 2003 оноос хойш илт унаж, 42 хувьтай болсон байна. Дунд давхаргынхны Путинд хандах хандлага сүүлийн саруудад бараг дайсагналын шинжтэй болжээ. 

Итгэл алдарсан чансаа

Мэргэжилтнүүдийн тооцоогоор 2013 онд ард түмний Путинд итгэх хандлага улам бүр унаж магадгүй. “Путин төрийн толгойд байх хугацаандаа чухал үр дүн гаргаагүй, тэр үргэлж худал амладаг байсан” гэж асуугдагсад үзжээ.

СБТ-ийн судалгаанд тэмдэглэснээр асуугдагсдын ихэнх Оросын засаглалыг сонгуулиар солих нь бүтэхгүй гэдэгт итгэхгүй болсон байна. Илтгэлийг нийтлүүлэгчид  “Эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжих хандлага Оросын ард иргэдэд нэмэгдсэн” гэж үзжээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнд итгэл суларчээ

Ерөнхийдөө асуугдагсдын 54 хувь нь Оросын эсэргүүцлийн хөдөлгөөнд сэтгэл санаа дундуур болжээ. Тэд сөрөг хүчний дунд 2011 оны арванхоёрдугаар сараас хойш ажиглагдсан эв нэгдэл одоо алга болсон гэв. “Тод том лидер, ойлгомжтой үзэл баримтлал байхгүй” учраас эсэргүүцлийн хөдөлгөөний идэвх буурсан гэж асуугдагсад үзжээ.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцоо суларсан нь “тодорхой үзэл санаа эсвэл дэмжлэгийн үндсэн дээр” хөдөлгөөний бүтэц улс төрийн илүү хөгжилтэй үндсэн дээр өөрчлөгдөх боломж байгааг судлаачид хэлж байна.

Энэ оны ес, аравдугаар сард явуулсан санал асуулгыг бэлтгэгчид дүгнэхдээ, “сургагдсан чадваргүйн синдром нэмэгдэж, хөдөлмөрийн дадлаа алдах, архинд автах, төрөлт бууран, ажлах хүчний шилжилт” зэргээс үүдэлтэй мөхөл Оросын ард түмнийг хүлээж байна гэжээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж