Амтлаг шарсан тахиа хэрхэн бэлтгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Амтлаг шарсан тахиа хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • 1 бүтэн тахиа
  • 4 амны халбага масло
  • 1 ш сонгино
  • 2 ш том лууван
  • сайн чанарын ургамалын эсвэл чидун жимсний тос
  • давс

Бэлтгэх нь:
– Тахиагаа угаагаад арчин хатааж бэлтгэнэ. Тахиагаа уяж бэлтгэнэ.
– Давсаа дотор гадаргүй цацаж амтлана.
– Хайлуулсан маслоо дотно гаднагүй түрхэж өгнө. Ингэж бэлтгэсэн тахиагаа тавцан дээр байрлуулаан сонгино луувангаа томовтор хэрчин хажуугаар нь зулна. Давс цацаж ногоогоо амтлана.
– Зуухаа 220 градуст халаана. Халсан зуухандаа тавцангаа хийгээд 15 минут шарсаны дараа нэг бөөрий нь дээш нь харуулан 5 минут нэмж шараад дахин нөгөө тийш нь эргүүлэн дахин нэмж 5 минут шарна. Нийт 25 минутын дараа галаа 160 хэм болгож буулгана.
– Үлдсэн маслон дээрээ тос нэмээд гал тогооны багсаар байн байн түрхэж өгнө.
– Аажимдаа түрхэх гэж бэлтгэсэн масло дуусахаар тахианаас ялгарсан шүүсээ 10 минут дутамд тахиагаа шүүсээр бүрж сэргээгээд нэмж 1 цаг шарна.

Эх сурвалж: http://gal-togoond.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж