Дэлхийн жүдогийн өдрөөр ахмадын УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн жүдогийн өдрөөр ахмадын УАШТ болно

Олон улсын жүдо бөхиийн холбоо /IJF/-ноос Дэлхийн жүдогийн өдрийг энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Жүдо бөхийн үндэслэгч Жигоро Каногийн мэндэлсэн өдрийг IJF-ээс Дэлхийн жүдогийн өдөр хэмээн зарласан. Дэлхий даяар жүдогийн спортыг сурталчлах, хөгжүүлэх зорилгоор цаашид жил бүр энэ өдрийг зөвхөн жүдод зориулахаар болжээ.

Монголын жүдо бөхийн холбооны тухайд Дэлхийн жүдогийн өдрөөр Мастерын буюу ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн аравдугаар сарын 28-нд Спортын төв ордонд болох ба тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангилалд, долоон жинд өрсөлдөх юм.  Мастерын тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах, ахмад тамирчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалахад тэмцээний зорилго оршиж байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж