Нийслэлийн төсвийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсвийг хэлэлцэж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит IV хуралдаан “Хангарьд” ордонд 70 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн төсвийн тодотгол, замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг үргэлжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн НИХТ дахь МАН-ын бүлгийн зүгээс Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлуулах асуудлыг нэмж хэлэлцэх санал оруулав. Харин хотын дарга Э.Бат-Үүл ирэх сарын дундуур мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэхийг хүслээ.

Яг одоо НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын талаар саналаа хэлж байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж