Тэмцээний шилдэг тоглогчоор эрэгтэй-А.Гансүх /TLG-13/, эмэгтэй-О.Болор-Эрдэнэ /МУИС/, шилдэг дасгалжуулагчаар МУИС-ийн багийн Ц.Цэвэрбал, “Увс” багийн Д.Нямжав нар шалгарсан байна. Харин шилдэг гарааны тоглогчдоор эрэгтэйчүүдээс Г.Чинбат /TLG-13/, Э.Дөлгөөн /TLG-13/, Мөнхнасан /Эрдэнэдрийлинг RIGS/, Жавхлан /Эрдэнэдрийлинг RIGS/, Тогтохбаяр /Увс/ нар, эмэгтэйчүүдээс О.Болор-Эрдэнэ /МУИС/, Чимэддолгор /МУИС/, Ө.Болормаа /Мон Алтиус/, Мөнхжаргал /Багануур/, А.Өнөрзаяа МУБИС/ нар тодорчээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “I Chuk” компани ажилласан байна.
Дашрамд дуулгахад, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирэх арваннэгдүгээр сарын 12-нд Холбоодын цомын тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээнд Спрайт супер лиг болон дээд лигийн тус тус шилдэг найман баг өрсөлдөх юм.