
Холбогдох мэргэжлийн байгууллага болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нараас ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзэхэд уг тушаалын дагуу байгууллага 25 чиглэлээр МХЕГ-ын хоёроос доошгүй байцаагчийн гарын үсэг бүхий дүгнэлт гаргуулахын тулд 8-10 шат дамжлага дамжиж, сар гаруйн хугацаа зарцуулж иргэн, аж ахуйн нэгж, ихээхэн чирэгдэл, хүнд сурталтай тулгарах болсон байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хууль зөрчсөн, хүндрэл үүсгэсэн энэхүү тушаалыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцох тухай шийдвэрийг Шадар сайд Д.Тэрбишдагва 2012 оны 10 сарын 23-ны өдөр гаргаж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авахыг МХЕГ-ын удирдлагад даалгалаа.
Дээрхи хууль бус шийдвэр нь Хүнсний тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Барилгын тухай, Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай, Тамхины хяналтын тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай зэрэг олон хуулийн холбогдох зүйл заалтуудыг илэрхий зөрчсөн аж.
Ш.ЧИМЭГ