Могул брэндийн төрөлжсөн төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Могул брэндийн төрөлжсөн төв нээгдлээ


Дэлхийн мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч Acer, HP, Apple, Dell, Sony гэх зэрэг бүхий л компаниуд  өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, бодитоор туршин үзэх боломжийг олгохоор брэнд бүтээгдэхүүний  төрөлжсөн “Showroom”-тэй байдаг билээ.

Үүний нэгэн адилаар мэдээллийн технологийн үндэсний брэнд Могул маань өөрийн нэрийн компьютер, нөүтбүүк, LCD, LED болон Smart телевиз зэрэг бүтээгдэхүүнүүдээ нэг дор төвлөрүүлэн, хэрэглэгчиддээ үйлдвэрийн үнэ, өргөн сонголт, бодитоор туршиж үзэн, худалдан авах боломжийг олгохоор III хорооллын Өргөө кино театрын баруун талд “МОГУЛ” төвийнхөө үүд хаалгыг нээгээд байна.

М-Си-Эс Электроникс компани нь 2008 онд импортын бүтээгдэхүүнийг орлох, өндөр хүчин чадал бүхий компьютер үйлдвэрлэх зорилгоор Могул Компьютерийн үйлдвэрийг олон улсын стандартын дагуу байгуулан, 2010 онд анхны компьютераа зах зээлд гаргаж байсан бол өнөөдөр компанийнхаа 15 жилийн ойн хүрээнд Могул брэндийн төрөлжсөн худалдааны төвийг нээн, Монголын мэдээллийн технологийн үндэсний брэндийн жишиг болгож, шинэ түүхэн хуудсыг дахин эргүүллээ.

Та бүхэн Могул төвд зочилсоноор  тав тухтай орчинд Могул брэндийн LCD, LED, Smart TV-үүдийн өнгө, дуу дүрсний нягтрал, онцлог давуу талыг газар дээр нь бодитоор туршиж үзэхээс гадна, өөрийн хэрэгцээнд тохирсон компьютер, нөүтбүүкийг мэргэжлийн борлуулагчдын тайлбар, зөвлөмжийн тусламжтайгаар сонгон авах болно.

Мөн тус хамт олон нээлтийнхээ баярыг тохиолдуулан энэ сарыг дуустал худалдан авалт бүрийг урамшуулж байгаа бөгөөд бүх  өдрүүдэд өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хэрэглэгч та бүхний өмнө нээлттэй байх болно.

Ингээд Үндэсний шилдэг техник технологийг хэрэглэгч эрхэм та бүхэн шинэхэн байгуулагдсан “Могул” төвөөр өргөнөөр үйлчлүүлэн, дэвшилтэт технологийн шийдлүүдтэй танилцан, өөртөө ирэх сэтгэл ханамжийг нэмээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77002424  утсаар лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж