Өдгөө 74 настай Хууль зүйн сайд ийнхүү огцрох мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг улам бүр татаж байна. Кейшу Танакаг огцрох мэдэгдэл хийх үеэр Японы Засгийн газрын рейтинг унаад байгаа мэдээлэл мөн тархсан байна. Японы эх сурвалжуудын мэдээлж буйгаар Засгийн газрын рейтингийг тогтоохын тулд тус улсын судалгааны зарим байгууллагууд жил бүр өөрсдийн судалгааны үр дүнг олон нийтэд мэдээлдэг аж. Дээрх судалгааны хариуд Японы Засгийн газрын рейтинг нэлээд унасан бөгөөд уг судалгааны үр дүн “Асахи” сонинд нийтлэгдэж, Нодагийн Засгийн газар огцрох магадлалтай гэсэн сануулгыг олон нийтэд өгчээ. Түүнчлэн Японы зарим эх сурвалжаар Хууль зүйн сайд огцрох мэдэгдлээ хийсэн нь одоогийн Засгийн газар тун удахгүй унах магадлал өндөр байна хэмээн мэдээлсэн байна.
Түүнчлэн Засгийн газрын төлөөлөгч Осаму Фүжимура Хууль зүйн сайд Кейшу Танакаг эрүүл мэндийн байдлаас болж огцрох мэдэгдлээ хийсэн бөгөөд түүнийг өнгөрсөн баасан гаригт Токиогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн мэдэгджээ.