Тэд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нараас Н.Энхбаяр , Ц.Элбэгдорж нар сэтгүүлч, зохиолчдын эгнээнээс төрснийг онцолсон юм.
УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, нарийн бичгийн дарга У. Барсболд нар эвслийн талаар олон мэдээллийг уулзалтын уеэр өглөө.
Тэдний мэдээлснээр МАХН Монголын улс төрд гурав дахь том Хучний байр суурийг эзэлсэн бодит хүчин болсон гэв. УИХ-ын сонгуулиар АН 35, МАН 31, МАХН 22,5 хувийн санал авсан нь үүнийг гэрчилнэ гэлээ.
Сүүлийн уед МАХН- МҮАН-ын "Шударга ес" эвсэл задарна. МАХН МАН-тай нэгдэнэ, МАН гишүүдээ татаж, УИХ тарна гэсэн яриа гарах болсон. Үүнд МАХН-ын удирдлага няцаалт өглөө.
Эвсэл задрахгүй. МАН гишүүдээ хэзээ ч татахгүй. Ц.Нямдорж гишүүний хэлээд байгаа шиг МАН-тай МАХН нэгдэхгүй. МАН, МАХН хоер огт өөр улс төрийн хүчин болсон. Цоо шинээр төрсөн МАХН-ын нэр хүнд сонгуулиас хойш өссөөр байгаа. МАН-аас гишүүд МАХН руу давалгаалан ирж, элсч байна гэлээ.
УИХ-аар хэлэлцэж буй ирэх оны төсвийн хувьд орлого тал нь баталгаа муутай. Тавантолгой, Оюутолгойн орлого найдвар тааруу. Харин Сангийн сайд Ч.Улаан сая Япон явахдаа бонд гаргах асуудлыг баталгаатай болгож ирсэн гэж байлаа.
МАХН-ынхан энэ сарын 27-нд “Аса” циркийн байранд Бүх ард тумний хуралдай зохион байгуулж, аймаг, нийслэлийн 20000 гаруй төлөөлөгч улс оронд тулгамдаж буй асуудлуудыг ярихаар болжээ. Түүнд дөрвөн нам, ТББ-ын төлөөлөл мөн оролцохоор болжээ.
Монгол Улс хөгжиж буй ч хүний эрх зөрчигдөх, хэлмэгдэл үүсэх шалтгаан арилаагүй байгаа гэж МАХН-ын удирдлага үзэж буйгаа хэллээ. МАХН-аас УИХ-д тангараг өргөх нэг гишүүний хувьд орон нутгийн сонгуулийн дараа шийдэхээр болжээ.
МАХН-ынхан долоо хоног бүрийн баасан гаригийн морин цаг буюу 11.40-13.40 цагт сэтгүүлчидтэй тогтмол уулзаж байхаар боллоо.