
Энэхүү наадмын гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Монголын нууц товчоо” зохиолын баялаг уран үг хэллэгээр үгийн нөөцөө нэмэгдүүлэх, Монгол үндэстнийхээ түүх, соёл, ёс заншлаас суралцах, өвөг дээдсийн үлгэр дуурайллаар хүмүүжихэд оршиж байгаа юм байна. Үүний тулд эхлээд ерөнхий боловсролын сургуулиуд “Монголын нууц товчоо” зохиолыг унших хөдөлгөөн өрнүүлэх юм. Хүүхдүүд зохиолоо уншаад ховор нандин үг хэллэгийг үгийн бүтэц, утгыг тайлбарлаж, зохиолд дүрслэгдээгүй зарим үйл явдал, утга санааг зохиож бичин, ярьж өрсөлдөнө. Улмаар сургууль бүрээс нэг хүүхэд шалгарч, тэдгээр хүүхдүүдэд Монгол улсын нэрт зохиолчдын шилдэг номыг гардуулах юм байна.”Монгол үгийн чуулган” наадам ахлах ангийнхны дунд буюу 10,11-р ангийн сурагчдын дунд болно.