Статистикийн мэдээллийг Apple store-оос

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Статистикийн мэдээллийг Apple store-оос

Үндэсний статистикийн хорооноос бэлтгэн гаргадаг хэвлэмэл бүтээгдэхүүнийг iPad, iPhone хэрэглэн ашиглах боломжтой болжээ. ҮСХ-ноос аппликейшнаа MonStat нэртэйгээр AppleStore-д  тавьж хэрэглэгчдийн хүртээл болгож байна.  Энэхүү аппликейшны тусламжтайгаар статистикийн төрөл бүрийн хэвлэмэл бүтээгдэхүүнийг татан авч ашиглах боломжтой юм. Үүнд Монгол Улсын нийгэм,  эдийн засгийн эмхэтгэл,  сар бүрийн бюллетень, танилцуулга, улирал тутмын Үндэсний статистик сэтгүүлээс гадна Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын нэгдсэн дүн,  сэдэвчилсэн судалгаанууд зэрэг олон төрлийн тооллого, судалгааны хэвлэмэл бүтээгдэхүүн багтаж байна. 

Монгол, Англи хэл дээр хийгдсэн MonStat аппликейшн нь төлбөргүй.

Хэрэглэгч Та https://itunes.apple.com/us/app/monstat/id560409516?ls=1&mt=8 линкээр орж MonStat аппликейшныг татаж авч ашиглах юм.  ҮСХ 2011 онд статистик мэдээллийг хүснэгт, график хэлбэрээр харах  iPad, iPhone-д зориулсан ezStat аппликейшныг анх удаа гаргаж байсан бол энэ удаа MonStat аппликейшнаа ийнхүү хэрэглэгчдэд хүргэлээ.

Статистикийн мэдээллийг нэг дороос ашиглах боломжийг хангах зорилгоор www.1212.mn хаягтай статистикийн мэдээллийн үйлчилгээний МОНСИС системээр хэрэглэгчдэд үйлчилж эхлээд байна. Энэхүү системээр олон жилийн статистик тоо мэдээллийг хүснэгт, график байдлаар харахаас гадна өөрийн хүссэн загвар, хэлбэрээр харах, хадгалж авах зэрэг  боломжтой аж.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж