Ганьсу мужийн Сиахи дүүрэг нь Түвдүүд хамгийн ихээр оршин суудаг газруудын нэг бөгөөд 2008 оноос тус дүүрэгт Түвдийн хийдүүд олноор байгуулагдах болжээ.
Түвдийн эрхийг хамгаалах Вашингтоны олон улсын байгууллагаас мэдээлснээр амиа егүүтгэсэн тариачин эр 50 настай Дондув гэгч байсан бөгөөд түүнийг мягмар гаригийн орой амиа егүүтгэсэнийх нь дараа цогцсыг нь олжээ.
Түүнчлэн Түвдийн эрхийг хамгаалах Вашингтон олон улсын байгууллагаас Дондувын толгой болон хүзүүн тус газраа хамгийн их түлэгдсэн фото зургийг олон нийтэд дэлгэн харуулсан байна. Харин Хятадын Засгийн газраас Түвдийн олон иргэд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцлээ ийнхүү илэрхийлж байгаад Далай ламыг бууруушааж байгаа бөгөөд, Түвдийн асуудалд одоо болтол шийдвэртэй алхам хийгээгүй хэвээр байна.