Их Британийн “Heat” сэтгүүлээс тус улсын 30-аас доош насны баян залуу оддын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг “Harry Potter” цуврал киноны од жүжигчин Дэниэл Рэдклифф тэргүүлсэн хэвээр байгаа бол анх удаа “One Direction” хамтлагийн хөвгүүд жагсаалтад багтсан байна. Тус хамтлаг нь 2010 онд “The X Factor” телевизийн шоунаас төрөн гарсан залуу хамтлаг боловч богино хугацаанд нэр алдарт хүрч чадсан ба сүүлд гаргасан нэлээд хэдэн уран бүтээл хит болоод буй юм. “One Direction” хамтлагийн гишүүд өнгөрсөн жилийн хугацаанд нийт 26.33 сая фунт стерлингийн ашиг орлого олсноор ийнхүү залуу баячуудын тоонд багтжээ. Мөн уг жагсаалтад Дэниэл Рэдклиффтэй хамтран “Harry Potter” киноны гол дүрүүдийг бүтээсэн, залуу жүжигчин Эмма Уотсон, Руперт Гринт нар ч бичигджээ. Түүнчлэн залуу баячуудын тоонд “Twilight” киноны “цус сорогч” од Роберт Паттинсон, жүжигчин, загвар өмсөгч Кира Найтли, дуучин Адедь, дуучин Леона Льюис, дуучин Шерил Коул нар багтжээ.
“Heat” сэтгүүлээс нэрлэсэн залуу баячуудын жагсаалт:
- Дэниэл Рэдклифф – 53.33 сая фунт стерлинг
- Роберт Паттинсон – 38.73 сая фунт стерлинг
- Кира Найтли – 32.7 сая фунт стерлинг
- Эмма Уотсон – 26.53 сая фунт стерлинг
- One Direction – 26.33 сая фунт стерлинг
- Адель – 26.07 сая фунт стерлинг
- Руперт Гринт – 23.47 сая фунт стерлинг
- Леона Льюис – 13.66 сая фунт стерлинг
- Шерил Коул – 13.4 сая фунт стерлинг
- Кэти Мелуа – 11.07 сая фунт стерлинг
Б.АНХТУЯА