Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл эрхлэх хүрээний ажил, тэргүүлж байгаа яамныхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх үүрэг бүхий сайдын зөвлөлөө баталсан байна. Ц.Оюунгэрэл сайдын зөвлөлд тус яамны дэд сайд М.Түмэнжаргал, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Баянмөнх, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Монголын балетийн хөгжил сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхтуяа, соёл судлаач Ц.Санчирмаа нар багтжээ. Сайдын зөвлөл өчигдөр анхны хурлаа хийсэн байна. Хурлаар Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд хийх ажил болоод идлэг шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгосон талаар ярилцсан байна.
Ш.ЧИМЭГ