Дэд бүтцийн салбарын асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Дэд бүтцийн салбарын асуудлаар санал солилцов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-д хийж буй айлчлалын хүрээнд Холбооны Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд П.Рамзауэртэй уулзаж, хоёр орны хоорондын дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Холбооны сайд П. Рамзауэр 2010 онд Монгол Улсад айлчилж байсан, монголыг ихээхэн дэмждэг  сайд ба манай улсын дэд бүтцийн, ялангуяа авто болон төмөр замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаа болно гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж