“Victoria"s Secret”-ийн халуухан сахиусан тэнгэрүүдийн нэг Америкийн загвар өмсөгч, жүжигчин Кейт Аптон алдарт “Cosmopolitan” сэтгүүлийн ирэх арваннэгдүгээр сарын дугаарын нүүрийг чимжээ. Кейт Аптоны тус сэтгүүлд тавигдах зургийг Нью-Йорк мужийн Уорик хэмээх жижиг хотын нэгэн фермд авсан байна. Тэрээр сэтгүүлийн хавтасны зурагт цагаан өнгийн богино нэхмэл цагаан даашинзаар гангарсан бол өөр нэгэн зурагт өвс ачсан ачааны машины ард хар майк, цэнхэр шорт өмсөн чөлөөт хэв маягаар зургаа авахуулжээ. Мөн Кейт Аптон тус сэтгүүлд ярилцлага өгч, эршүүд байдал болон эмэгтэйлэг байдлын тухай ярьсан байна. Тэрээр “Би ер нь эршүүд ч, бас эмэгтэйлэг ч байж чаддаг. Ерөнхийдөө тухайн нөхцөл байдал, орчноосоо шалтгаална. Жишээ нь, би хотод байхдаа ихэнхдээ эмэгтэйлэг байдаг. Харин хөдөө гарахаараа эршүүд охин болж хувирдаг” гэжээ. Түүнчлэн Кейт Аптон сексийг хөгжилтэй зүйл гэж боддог тухайгаа ярьсан байна.
Б.АНХТУЯА