Сайд Л. Болд энэ оны 6 дугаар сард Монгол Улсад болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан УИХ-ын монгол-германы парламентийн бүлгийн талаар хатагтай Д. Энкелманнд мэдээлэл өгч, бүлгийн дарга Бурмаагийн мэндчилгээг дэвшүүлэв.
Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаанд хууль тогтоох байгууллагуудын харилцаа онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн ба түүнийг цаашид улам эрчимжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалж, өндөр дээд түвшинд харилцан айлчилж байх талаар ярилцав. 2013 онд Бундестагийн ээлжит сонгууль болох ба үүнээс өмнө 2013 оны эхний хагаст Бундестагийн дэд Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлуулах, манай УИХ-ын Монгол-Германы парламентийн бүлгийн даргыг ойрын үед Бундестагт айлчлуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.
Хатагтай Д. Энкелманн 2013 онд Бундестагийн сонгуулийг шинэ хуулиар явуулах гэж байгаа болон шинэ хуулийг ойрын үед Бундестагт хэлэлцэх гэж байгаа талаар мэдэгдэв. Уулзалт яриа элэгсэг дотно, ажил хэрэгч байдалд болж өнгөрлөө хэмээн ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.