Шугам тавих ажлыг зогсоох шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Шугам тавих ажлыг зогсоох шийдвэр гаргав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр газрын маргаантай байгаа нийслэлийн II амаржих газарт ажиллалаа. Учир нь төрөхийн байрны нэг талын жигүүрийг чөлөөлж, хажууд нь баригдаж буй барилгын шугам, холболтыг хийх талаарх маргаан үүсчээ. Төрөлт ихтэй байгаа энэ үед  хүн амын хамгийн чухал хэсэг болох эх, хүүхдийн эрүүл мэндийг хариуцдаг төрөх эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаагаа салбарын сайд нь эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр илэрхийлэв. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд төрөх эмнэлгийн байдалтай цуг танилцаж, асуудлыг хэлэлцээд, шийдвэр гаргажээ. Уг шийдвэрээр барилгын шугам тавихаар ухсан нүхийг өнөөдөр битүүлж, тус газарт ариутгалыг сайтар хийхийг сануулсан байна. Түүнчлэн эмнэлгийн доторх ариутгалыг мөн сайтар хийж, энэ долоо хоногт бүх ажлаа дуусгах шаардлагыг барилга захиалагч компанид өгсөн бөгөөд үүнээс гарах нийт зардлыг барилга захиалагч тал хариуцахаар болжээ.

    У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж