Үлгэрийн баатрууд амилна

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Үлгэрийн баатрууд амилна

Halloween айсуй. "All-hallows-even" гэсэн үгний товчлол, “аймшгийн” гэх тодотголтой энэ баяр бүр XVI зууны шотландуудаас гаралтай. Монголчууд харьцангуй сүүлд энэ тухай мэдэж, сонсч, Halloween-ы баярыг тэмдэглэдэг болсон ч жилээс жилд хүрээгээ тэлж буй. Тэгвэл, энэ жил Halloween-ы баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэх боломжийг “MMP” хотын залууст олгож байна.  Аравдугаар сарын  26-нд “Marshall Luxury Club”-т “Halloween”-ыг хамтдаа тэмдэглэхээр “Үлгэрийн баатрууд амилсан нь” neon scream шоуг зарлалаа. Мэдээж шоунд нэвтрэх код бол үлгэрийн баатруудын өвөрмөц хувцас. Энэ л үдэш танд электро хөгжмийн нүргээнд 3D дүрслэл, шинэ содон дуу, хуур, жинхэнэ неон орчинг сэтгэлд хоногшсон маскуудын хамт хүргэх нь ээ. Шоунд оролцогчдоос шилдгийн шилдэг хувцастай залуусыг шалгаруулан IPad2 , Playstation3 , HTC гар утас бэлэглэнэ гэсэн шүү. 

Залуусаа бэлтгэлээ хангаарай. Сүнсний баяр ойртсоор, үлгэрийн баатруудыг хамтдаа амилуулцгаая.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж