Намын удирдлагуудын соёл, бусдынхаа үгийг даацтай сонсож чаддаг нам гэдгээ батлах гэсэн мэт төрийн хуульдаа найдаж, АН-ын удирдлагуудын явуулж буй үйл ажиллагаанд нэлээн хүлээцтэйхандсан. Энэ хүлээлтийг ардчилалын гэсэн тодотголтой хүмүүс МАН ялагдалтайгаа эвлэрччадахгүй байна гэж өрөөсгөлөөр дүгнэж байна. Гэхдээ МАН-ыг басах хэрэггүй ээ. Ууган хүчний хувьд намаа өмөөрөх сэтгэлтэй, өөрийн итгэл үзэмшилдээ үнэнч шударга гишүүдтэй гэдгийг мартаж болохгүй. МАН өөрийгөө бодохоос илүү тэдэнд итгэл өгч сонгосон ард түмэн, гишүүдийнхээ эрх ашгийн төлөө аргагүй л хүч түрэн дуугарч эхэлж байна. Хүлээцтэй гэхэд энэнээс илүү яаж хүлээх вэ дээ. Одоо боллоо. Өнөөдөр улс төрийн хүрээнд үүсээд байгаа ээдрээтэй нөхцөл байдлыг МАН-ын гишүүд, тэдэнд саналаа өгсөн ард түмний төлөөлөл ч дүгнэх чадвартай. МАН нь өнөөдөр ард түмний тодорхой хэсгийг төрд төлөөлөн сууж байгаагийн хувьд тэднийхээ хүчтэй дуу хоолой нь ч болох ёстой.
Монголд төрийн залгамж чанар алдагдаж, эрх баригчид өөрсдийнхөө явцуу ашиг сонирхолын хүрээнд монголын төрөөр яаж ч тоглож магадгүй улс төрийн эвгүй уур амьсгал нэгэнт бүрдчихлээ. Эрх баригчид төрийг фракцуудынхаа тусламжтайгаар хуваан авах үйл ажиллагааг эрчимжүүлж, энэ дархлаагаа бэхжүүлэхийн тулд хүчний байгууллагуудыг татан оролцуулж байгаа явдал нь үнэхээр аймшигтай дүр зургийг бий болгож байна. Уул нь ардчилсан оронд хуулийн үйлчлэл нь тэргүүн зэрэгт тавигдаж, түүнд захирагдан амьдрах нь жам ёсны асуудал билээ. Даанч өөрсдийнхөө эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд дарангуйлалын арга барилыг ашиглаж байна шүү дээ. Ийм нөхцөлд МАН ардтүмнийг өмгөөлөн дуугарахгүй бол өөр ямар улс төрийн субъект энэ ажлыг хийж чадах вэ?
Монголын улс төрд 2000 оноос хойш АН өөрөө сөрөг хүчин байсан ч сөрөг хүчний үндсэн үүргийг ард түмэндээ ойлгуулж чадаагүй юм. Сөрөг хүчин маань ард түмнийхээ нэрийн өмнөөс “эрх баригч” хүчний үйл ажиллагаанд хяналт тавьж, ард иргэдээ эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.
Энэ үүднээс нь авч үзвэл Монголын ард түмний хувь заяаг хамгаалах үүрэг нь МАН-д оногдож байна. Улс төрийн энэ ээдрээтэй хүч түрэлтийн дунд өнөөдөр МАН-д “100 Хүрэлсүх” байгаад ч багадахаар байна. Монгол орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа олон олон аюулыг хаахын тулд МАН хүчтэй байх ёстой. Монгол үндэстний хувь заяа, ирээдүй бид бүхний гарт байна. Ууган улс төрийн хүчний хувьд улс төрийн“ЗАНГАРАГ” ямар байдгийг эрх баригчдад мэдрүүлэх цаг нь болжээ.
Монгол Ардын Намын “АРДЫН ЖИГҮҮР”