![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/ab14059b9f1e9552/8b237b80f256990big.gif)
Гэвч гишүүн З.Энхболд олонх нь дахин сонгогдоогүй тул буцаая гэж болохгүй. Дахин өргөн барьж болно гэснийг гишүүд дэмжлээ.
Мөн энэ үеэр гишүүн С.Бямбацогт нарын санаачилсан бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд нэг жилийн хугацаанд яаралгүй авч үзэхээр болов. Гишүүн Д.Батцогт мөн тийм саналтай байсан юм. Гишүүн С.Бямбацогт алслагдсан аймгийн иргэд нийслэлийн иргэдээс илүү өндөр үнээр бараа, үйлчилгээ авч байгааг тэгшитгэх зорилгоор ийм хууль санаачилснаа хэлж өмнөх УИХ-аар батлуулж амжаагүйгээ тайлбарлалаа. Улаанбаатарт нэг кг нэгдүгээр гурил 550 төгрөг, Ховдод 900 төгрөг, нийслэлд литр бензин 1500 төгрөг, Ховдод 2000 төгрөг байгаа нь алслагдсан аймгийн иргэдэд үнийн дарамт болдог хэмээсэн юм. Гишүүн Х.Тэмүүжин нийслэлийн иргэдээс мөнгө авч алслагдсан аймгийн иргэдийг тэгшитгэх нь зохимжгүй гэсэн санаа хэлж байв.
Харин гишүүн С.Бямбацогт нэгээс нөгөөд мөнгө шилжүүлэх зүйл энд байхгүй. Барааны үнийн хөнгөлөлт эдлүүлж болно. Төрийн албан хаагчдын цалин дээр нэмэгдэл олгож, бусад иргэдийг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний татвараас чөлөөлөх замаар шийдэж болно гэж байлаа. Гишүүн Д.Ганбат ингэснээр төрийн албан хаагчид давхар хөнгөлөлт эдлэх байдал үүсэхээр байгааг хэлж алслагдсан аймгуудын эхчүүдэд урамшуулал олгож болно гэж байлаа.