Нийслэлд тоосжилт гамшгийн
хэмжээнд хүрсэн гэдгийг олон хүн хэлдэг. Улаанбаатарын тоосжилтын
хэмжээ өдөрт дунджаар 131-162 метр куб байгаа нь олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин их үзүүлэлт аж. Өвлийн улирал
болоод хавар дөрөвдүгээр сард тоосжилтын хэмжээ дээд цэгтээ хүрдгийг
холбогдох мэргэжилтнүүд судалсан байдаг. Хүний эрүүл мэндэд агаарын
бохирдлоос илүү заналхийлж буй зүйл тоосжилт гэдгийг эмч нар хэлж
байгаа. Өндөр хөгжилтэй орнууд нийслэлийнхээ 50-70 хувь нь ногоон
байгууламж, цэцэрлэг байхаар төлөвлөсөн байдаг бол Улаанбаатарын ногоон
байгууламжийн эзлэх хэмжээ нь арав хүрэхгүй хувьтай байна. Ногоон
байгууламжаас гадна нэг том асуудал нь зам. Нийслэлд 600 гаруй км зам л
хатуу хучилттай. Харин гэр хорооллын гудамжууд голдуу шороон замтай
байдаг нь тоосжилт үүсгэх нэг шалтгаан болдог аж.
Нийслэлийн хамгийн
их тоосжилттой газар нь Зуун айл орчим болон гэр хорооллын хэсэг байдаг
аж. Гэр хороолол дан шороон замтайгаас гадна хогоо байнга ил хаядаг.
Үүний зэрэгцээ өвөл бүх айл нүүрс түлнэ. Түлсэн нүүрснийх нь 20 орчим
хувь нь үнс болж гардаг. Нүүрсний үнс, зам засварын шороо тоос агаарт
дэгдэж бидний амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Үнсэнд 2.5 микроноос доош
жижиг ширхэгтэй тоосонцор байдаг аж. Ийм тоосонцор хүний уушгинд хамгийн
аюултай юм байна. Түүнчлэн үрэвслийг улам сэдрээдэг аж.
Ер нь 1995
оноос хойш хотын иргэдийн дунд харшлын өвчлөл урьд байснаасаа
мэдэгдэхүйцээр нэмэгдсэн гэдэг юм билээ. Үүний гол шалтгаан нь мөн л
тоосжилт. Улаанбаатар агаарын бохирдол, тоосжилтоосоо салж чадахгүй бол
ердөө хэдхэн жилийн дараа нийт хүн амынх нь 50 хувь нь харшилтай болно
гэдгийг холбогдох газраас мэдээлсэн. Ийм байхад бид эвлэрсээр л суух
уу.Харамсалтай нь тоосжилтын агууламж нь гурваас тав дахин их байгаа
оронд төрөлхийн гажиг болон хүүхдийн суурь өвчлөлийн тоо нэмэгддэг гэсэн
судалгаа гарчээ. Гэтэл манайд гурав дахин их түвшинд хүрчихээд байна.
Энэ бол “Sos” зарлах хэмжээнд хүрчээ гэсэн үг.
ДЭМБ-аас сүүлийн
жилүүдэд тоосжилт нь хотын хүн амын эрүүл мэндэд асар их аюул учруулж
байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Агаарын бохирдол нэмэгдэх тусам
хүүхдүүд амьсгалын замын хурц үрэвслээр өвчлөх нь нэмэгддэг байна. 2002
онд ДЭМБ-аас Улаанбаатар, Түн¬¬хэл зэрэг газруудад судалгаа хийж, бага
насныхны дунд гарч буй нийт өвчлөлийн 93.7 нь амьсгалын замын, 91 хувь
нь бронхит байгааг тогтоосон байдаг. Учир нь тоосжилтоос болж дөнгөж
төрсөн хүүхэд хүртэл уушгины архаг үрэвсэлтэй гэж оношлогдож байгаа.
Нэг ой ч хүрээгүй хэрнээ хүнд өвчтэй хэмээн оношлогдож, түүнээсээ болоод
энэ хорвоод амьдрах, эс амьдрахаа мэдэхгүй байх дэндүү харамсалтай. Ер
нь энэ их тоосноос болоод нийслэлчүүд уушгины ямар нэг эмгэгтэй
болчихсон ч байж мэдэх юм. Жилд дунджаар 400 гаруй хүн уушгины
үрэвсэлтэй хэмээн оношлогдож, эмчлүүлдэг тухай Эрүүл мэндийн газраас
гаргасан судалгаанд дурьдсан байсан. Нөгөөтэйгүүр бид зүлэг, модыг
горимын дагуу тарьж чаддаггүй тухай байгаль орчны мэргэжилтнүүд
шүүмжилдэг юм билээ. Замын хажуугаар зүлэг тарьвал машины утаанаас
ялгарсан тоосонцор болон бусад нарийн бөөмүүд зүлгэнд шингэж хүний
эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Ингэж бохирдсон зүлэг хүчилтөрөгч
бэлэглэх нь бүү хэл өвчин үүсгэх эх үүсвэр болдог байна.
Японы нэгэн
эрдэмтэн Монголд уушгины эмнэлэг байгуулвал хамгийн ашигтай бизнес
болох нь хэмээн тавласан тухай яриа чих дэлсч байсан. Үнэхээр ч уушгины
эмнэлэг байгуулах цаг болжээ. Ийм дүр зураг дүүргийн эмнэлгүүдэд хэвтэн
эмчүүлж буй өвчтөнүүдээс харагдаад байгаа юм. Баянзүрх дүүргийн
эмнэлэгт л гэхэд хэвтэн эмчлүүлэгчдийн олонх нь уушгины үрэвсэлтэй гэсэн
оноштой байдаг юм билээ. Ойрмогхон манай улсад ирсэн АНУ-ын Колорадо
мужийн Денвер хотын амбан захирагч Улаанбаатарын тоосжилтыг бууруулахад
туслахаа амласан. Тус хот хэдэн жилийн өмнө яг манай нийслэл шиг тоос,
тортогтой байсан тухайгаа хэлээд үүнтэй тэмцэхэд арга бий. Денвер хэдхэн
жилийн дотор тоосжилтгүй болсон гэсэн таатай мэдээг дуулгасан юм билээ.
Тиймээс гадны орноос туршлага судлаад ч болтугай тоосжилттой тэмцэхгүй
бол улаанбаатарчууд уушгигүй болох нь ээ. Хотын дарга аа.

Б.АЗЗАЯА