Бид харин танд зориулж, 30 минутанд сонгодог сайхан болохгүй юм аа гэхэд сэргэлэн цовоо харагдуулж чадах энгийн хэрнээ тун хэрэгтэй зөвлөгөөг хүргэе.
Хөөстэй саван сэвсгэр алчуур мандтугай
Онгоцонд ус дүүргээд тайвширч хэвтэх нь сайхан л даа. Харамсалтай нь ажлын өглөө ийм боломж, цаг ч байдаггүй. Гэсэн ч шүршүүрт ороод авах хэрэгтэй. Хамгийн гол нь шүршүүрийн усны хэм нь тасалгааны хэмтэй /18-20/ адил байх ёстой. Яагаад. Халуун ус арьсыг хуурайшуулдаг. Иймд ямар ч тохиолдолд халуун уснаас татгалзаарай. Та толгойгоо угаавал 6, харин угаахгүй бол 3 минут л зарцуулна.
Нүүр гараа заавал угаа
Таны царай – Таны нэрийн хуудас. Нүүрийг тань харж л хүмүүс тантай харьцдаг шүү дээ. Ялангуяа нүүрэнд тань батга сэвх их гардаг бол байнга угаах хэрэгтэй. Гэхдээ арьсаа хэт хуурайшихаас хамгаалж тохирсон шингэн саванг хэрэглээрэй. Өглөөний угаалганд 2 минут хангалттай.
Сахал таны байнгын гоёл биш
Энэ сэдэв эрчүүдэд хамаарна. Сахлаа хусахад 5 минут зарцуулах байх. Гэхдээ цагаа хэмнэж болно. Шүршүүрт орох үедээ сахлаа хусч болно шүү дээ. Харин танд тусгай хөлөрдөггүй толь хэрэгтэй. Дараа нь Та тусгай бальзам түрхэн арьсаа зөөлрүүлж чийгшүүлэх хэрэгтэй.
“Хүрз” шиг хумстай байх хэрэггүй
Энэ мөн л эрчүүдэд илүү хамаатай. Учир нь бүсгүйчүүд маань тусгайлан цаг гаргаж, гоо сайханд очин маникюр педикюр хийлгэдэг. Харин эрчүүдэд зөвлөхөд өглөө шүршүүрт орсны дараа хумс зөөлөрсөн байх тул авахад тун тохиромжтой. Үүнд хоёр минут л хангалттай.
Үнэр. Их чухал шүү
Өөрийнхөө дуртай үнэртэй усыг хэрэглэ. Гэхдээ бага концентрацтай байвал зүгээр . Эс тэгвэл хамт ажилладаг хүмүүсийнхээ харшлыг сэдрээж эвгүйцүүлж магадгүй. Ганцхан минут .
Хувцасны шүүгээ
Та шүршүүрт орж байхдаа л ямар хувцас өмсөхөө төсөөлөөд бодчихсон байвал их зүгээр. Маргааш өмсөх хувцсаа оройдоо бэлтгэвэл бүр ч зүгээр. Харин ингэж амжаагүй бол индүүдлэг шаарддаггүй хувцас өмсөхөд хугацаа хэмнэнэ шүү. Та 6 минут л зарцуулна
Шүдний оо, сойзоо…
Одоо Та гэрээсээ гарах гэж байна уу. Шүдээ угаахаа мартчихсан юм биш биз. Тантай хамт ажилладаг хүмүүс өчигдөр ямар хувцастай байсныг тань мартсан байж магадгүй. Харин амнаас тань үнэртэх үнэрийг бол мартахгүй. Йимд та шүдээ угаа, бас эмчийн зөвлөснөөр хэлээ ч цэвэрлэ . Үүнд шүд цэвэрлэдэг утсыг ашиглаарай. Хэл, шүдний арчилгаанд 5 минут л орно.
Толь бол үнэний тусгал
Гэрээс гарахынхаа яг өмнө том толинд өөрийгөө анхааралтай ажигла. Толинд тусах таны дүр төгс харагдаж чадаж байна уу. Хэрэв тэнд та мистер, миссийг олж харж байвал Та бүгдийг ном ёсоор нь хийлээ гэсэн үг. Хамгийн гол нь Та өөрөө өөртөө таалагдсан бол 30 минут үр дүнтэй өнгөрлөө гэсэн үг.
Танд амжилт хүсье