Орон нутгийн төлөөллөө сонгох өдөр ирэх арваннэгдүгээр сарын 21. Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд аравдугаар сарын 9-нд нэр дэвшигчдээ тодруулж дууссан бөгөөд тойргийн хороод нэр дэвшигчийг бүртгэх тухай журмын дагуу бүртгэж, нэрсийг олон нийтэд зарлах хуультай.
Хуулийн дагуу нэр дэвшигчдийг нийтэд зарлах хугацаа энэ сарын 20-нд дуусгавар болсон ч СЕХ нэр дэвшигчдийн нэрсийг гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, хаана, аль намаас хэдэн нэр дэвшигч Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ талаар СЕХ-ноос тодруулахад “Нэр дэвшигчдийн нэрсийг гаргаж, нягталж байна. Удахгүй энэ талаар олон нийтэд зарлана. Олон тойрогт олон нэр дэвшигч байгаа учраас мэдээллийн зөрүүг шалгахаар тойргийн хороодтой холбогдон, нягталж байна” гэлээ.
Ш.ЧИМЭГ