Гадаадын иргэнээс ХДХВ-ийн халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэнээс ХДХВ-ийн халдвар илэрчээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ-ийн халдварын 115, 116 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдол нь 45-49, 30-24 насны эрэгтэй хүмүүс юм байна. Тэд одоогоор халдвар тээгчийн үе шатандаа байгаа аж. Мөн эмнэлгийн байгууллагад хандаж үйлчлүүлсэн гадаадын нэг иргэнээс ХДХВ-ийн халдвар илэрсэн байна. Энэ нь гадаадын иргэдээс манай улсад илэрч оношлогдсон 15 дахь тохиолдол юм байна.
 
Одоогоор тархварын судалгаа үргэлжилж байгаа талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас мэдээллээ

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж