Монголбанк өчигдөр /10 дугаар сарын 23/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 74.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1389.05 төгрөгийн хаалтын ханштайгаар 24 сая ам.долларыг худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 124 сая юань худалдан авах санал ирсэн бөгөөд саналуудыг 221.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 100 хувь биелүүлжээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР