Инженерүүд дуслыг хурдтайгаар “гүйдэг” болгов

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Инженерүүд дуслыг хурдтайгаар “гүйдэг” болгов

Усны дусал шинэ материалын гадарга дээр.
Зургийг Anand et al. өгүллэлээс, 2012 он

Массачусетсийн технологийн дээд сургуулийн инженерүүд  усны өөр төрөлд шилжих үр дүнг  олон дахин нэмэгдүүлэн усны дуслын хөдөлгөөний хурдыг хэд дэхин нэмэгдүүлэх материалын гадаргыг бүтээжээ. Тэдний ажил ACS Nano сэтгүүлд хэвлэгдэж байгаа ба түүний танилцуулгыг дээд сургуулийн сайтад тавьжээ.

Технологи нь  химийн хучилт болон бичил өнгөлөлтийн хольцод тулгуурлажээ. Инженерүүд туршилтын материал дээр 10 микрон орчим хэмжээтэй товгоруудыг бий болгоод дараад тэднийг ус түлхэх лубрикантаар бүржээ.  Энэ бодисоор товгоруудын хоорондын зайг дүүргэсэн ба тэр нь гадаргад нягт бэхлэгдсэн байв.
Шингэнийг өтгөрүүлэн мөстүүлж, өөр төлөвт шилжүүлэхэд ийм материалын гадрага нь норохгүй бөгөөд түүн дээр шингэн “үүлших” маягтай хөвнө. Үүний улмаас  шингэн гадаргад маш сулхан баригдах бөгөөд  100 микрометрийн хэмжээнд хүрэнгүүт дусал нь хүндийнхээ хүчээр хөдөлж эхэлдэг байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр тэдний хурд нь бусад материалын гадарга дээрхээс 10000 дахин их гэнэ.  Дуслын тогтворгүй байдал нь материалын гадаргаар усны байнгын урсгалыг бий болгох бөгөөд тэр нь дулааны солилцоог эрс нэмэгдүүлдэг байна.

Усны  конденсаторыг цахилгаан эрчим хүчинд өргөн хэргэлдэг. Тэр нь уурын сэнсийг эргүүлэх уурын эргэлтийг бий болгоход чухал шаардлагатай.  Уурын сэнснүүд нь дулааны болон атомын цахилгаан станцуудын цахилгаан үйлдвэрлэх генераторуудыг эргүүлэх гол элемент нь юм.  Үүний зэрэгцээ  ийм конденсаторыг ус цэвэршүүлэхэд ашигладаг.

Сүүлийн үед гадаргад ер бусын чанар өгөх микро бүтэц хэрэглэх тал дээр олон  инженерүүд  ажиллаж байна. Гадаргын микрорельефээр нь дамжин ус тогтдоггүй шил бүтээснээ эрдэмтэд мэдээлсэн байлаа. Өөр нэг хэсэг судлаачид  усыг хөөс хөөрөлгүйгээр буцалгаж чадсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж