Жастин хуримын зургаа 300 мянгаар үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Жастин хуримын зургаа 300 мянгаар үнэлжээ

Оддын өвөрмөц нэг жишиг бий. Хорвоод мэндэлсэн бяцхан үр, хуримын ёслол гээд хэзээ ч мартагдашгүй ховор агшныг илтгэх гэрэл зургаа томоохон сэтгүүл, сонинд өндөр үнээр худалддаг. Нийтлэг энэ жишгээр Жастин Тимберлейк, Жессика Билл нар хуримын гэрэл зургуудаа “People” болон “Hello!” сэтгүүлд нэг тус бүрийг нь 300 мянган ам.доллараар худалдахаар болжээ. Магадгүй тэд хуримын зардлаа нөхөх гэсэн ч байж болох.

“HollyScoop” сайтад мэдээлснээр Жастин, Жессика нар Италид хийсэн тансаг гэгч нь хуримын ёслолдоо нэлээд мөнгө зарцуулсан гэнэ. Зөвхөн зочдыг зугаацуулах галт наадам, оройн зоог, үдэшлэг, дугуйн аялал болоод Lama del цайзыг түрээслэхэд 100 мянган ам.доллар зарцуулжээ. Хуримын ёслолд тэдний гэр бүл, ойр дотны найз нөхөд гээд 80 орчим тусгай зочид хүрэлцэн очсон байна. Тэд өөрсдөө Италийн тансаг зэрэглэлийн “Borgo Egnazia” зочид буудалд буудаллажээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр сүйт залуу Жастины бие жоохон таагүй харагдсаныг эс тооцвол гэрлэх ёслол төгс болсон гэнэ.

Жастин, Жессика нарын хуримын гэрэл зургууд маргаашнаас дээрх сэтгүүлүүдэд гарах гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж