Сайн үйлсийг “санхүүжүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Сайн үйлсийг “санхүүжүүлнэ”

Нэкст Электроникс сайн үйлсийг “санхүүжүүлнэ”

Монгол Улсын хэмжээнд цусны нөөц багасаж, энэ нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болоод байгаа өнөө үед “Шийдлийн гарц” ТББ-ын залуус санаачлан, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран, цусны нөөцийг нэмэгдүүлэн, зохих түвшинд хүргэх, байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Амьдрал бэлэглэе” аяныг санаачлан эхлүүлсэн ажээ.
Тус аян 2012 оны 9 дүгээр сарын 21 өдөр нээлтээ хийсэн бөгөөд 6 сарын турш үргэлжлэх юм.  Монгол улсын Донорын тухай хуулийн 14-р зүйлийн 3-р заалт, Монгол улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх энэхүү ажлыг зохион байгуулан, олон нийтэд хүргэхэд нь тусалж, Нэкст Электроникс ХХК аяныг санхүүжүүлэн, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм.
Мөн Нэкст Электроникс ХХК “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд нэгдэж, нийт ажиллагсад болон байнгын худалдан авагчид, үйлчлүүлэгчдээ хамруулсан өдөрлөгийг байгууллага дээрээ зохион байгуулахаар болсон байна. Өдөрлөгт оролцож, цусаа өгөх хүсэлтэй хүмүүст өнөөдөр ЦССҮТөв донор хүнд тавигдах зарим шаардлагын талаар мэдээлэл сургалт хийлээ. 17-60 насны, шарлаагүй, 1 жилийн дотор мэс засал хийлгээгүй, элэгний B,C вирусгүй, хөл хүндтэй бус, хөхүүл хүүхэдгүй, 72 цагийн дотор согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй  хэн боловч цусаа өгч, донор болох боломжтой. Нэг донорын 350г-400г цусаар 3 хүний амь авардаг байна. Учир нь цусыг улаан эс, ялтас эс, сийвэн болгон задалж, 3 бүтээгдэхүүн болгодог юм байна.
Цусаа өгөхийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан сурталчилах энэ үйлсэд Монгол улсын ерөнхийлөгч мөн адил нэгдэж, ЦССҮТөвд зочлон, өөрийн биеэр оролцох гэнэ. Мөн аяныг ерөнхийлөгчийн ивээл дор үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон тухай ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн, сайн үйлсийг “санхүүжүүлсэн” Нэкст Электроникс ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж