Морьд үүрсэх “Хүлэг мину”

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Морьд үүрсэх “Хүлэг мину”

МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Уран зургийн багш, Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн дэд дарга, зураач Сүхбаярын Батцоожийн “Хүлэг мину” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 22-нд Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд С.Батцоожийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд хадны сүг зураг дахь морь дүрсэлгээ, хүрэлийн үеийн морь дүрсэлгээ зэрэг уламжлалт хэв маягийг монгол үндэсний хээ угалзны загвартай уялдуулан өөрийн гэсэн шинэлэг өнгө төрх бүхий морь дүрсэлгээнүүдийг гаргаж, илэрхийлснээрээ онцлог юм.

Уран бүтээлүүдийн өнгө нь хурц тод, ханасан өнгөнд хийгдсэн нь амьдрал дээр хатуу зөөлөн, сайн муу зэрэг эрс тэс зүйлс мөнхөд оршин байдгийг уран зургийн эрс тэс, хүйтэн дулаан өнгүүдээр төлөөлүүлэн авч эсрэгцүүлэн зохицуулж хийсэн, далд утга санаатай бүтээлүүд нь тавигджээ.

Зураач С.Батцоожийн “Хүлэг мину” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 29-нийг үргэлжилнэ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж