Монгол Улс тоон системд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Монгол Улс тоон системд шилжинэ

Монгол Улс 2014 оны долдугаар сарын 31-нээс тоон системд шилжих гэж буйтай холбогдуулан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа электрон бараа имтпортлон борлуулагч компанийн удирдлагуудтай өчигдөр уулзлаа. 

Уулзалтаар тоон системийн чиглэлээр баримтлах бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон тоон телевизийн олон улсын стандартын талаар танилцуулж, тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл шаардлагын талаар аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж мэдээллийг хүргэлээ. Олон улсад эфирийн тоон телевизийн Америк, Япон, Европ, Хятадын стандартыг түгээмэл ашиглаж байгаагаас манай орны хувьд европ стандартыг ашиглана.

2014 оны долдугаар сарын 31-нд тоон системд шилжихэд өнөөдөр худалдаанд борлогдож байгаа телевизорууд нь манай орны дагаж мөрдөх стандартад тохирсон байх, хэвийн ажиллах нөхцөлийг хангаж байх нь зүйтэйг зөвлөлөө.

Уулзалтад электрон бараа импортлогч томоохон компаниуд болох “MCS Electornics”, “Их үлэмж”, “Глобал электроникс”, “Наран трейд” “Номин электроникс”, “БСБ Сервис”, “Нэкст электроникс”, “Саммит компьютер технологи”, “Сонголт электроникс”, “Бэст электроникс”, “Арина электроникс”, “АНУ электроникс”, “Олло элекстроникс” оролцжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж