Өмнөд Солонгосын баячуудын амьдардаг Ганнам дүүрэгт амьдрахыг хүсч буйгаа "Gangnam Style" дуугаараа илэрхийлсэн дуучин PSY хөгжилтэй, цоглог хэмнэлтэй, өвөрмөц бүжигтэй дууныхаа ачаар Гиннесийн номд нэрээ бичүүлж, дэлхийн даяар алдаршаад байгаа билээ. Өдгөө түүнийг хаана ч явсан папараццичид хүрээлж, түүнтэй уулзсан одод хит дууных нь “морины” гэх тодотголтой бүжгийн хөдөлгөөнийг нь заалгах болсон билээ. Хүмүүсийн хэлдгээр PSY өдгөө од, "Gangnam Style" дуу нь хит, “морины бүжиг” нь моод болоод байгаа юм. Тэгвэл АНУ-аар аялж яваа алдарт дуучин өчигдөр Нью-Йорк хотноо НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзсан байна. Хамгийн сонирхолтой нь Бан Ги Мүн өөрийнхөө хүсэлтээр дуучин залуугаар “Gangnam Style” дууны бүжгийг заалгажээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Б.АНХТУЯА