
Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан болохоос бүр биш гэдгийг онцоллоо. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос тэдний УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байхад буцаах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг ч мэдэгдлээ. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Г.ДАРЬ