Цоо шинэ хөгжим, бүжгийн өвөрмөц дэглэлт бүхий тус бүжгэн жүжгийг “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг дэглэн найруулагч, продюсераар Д.Энхбаяр, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, тайзны зураачаар Н.Содномдорж, бүжгэн жүжгийн хувцасны дизайнераар доктор Б.Мөнхцэцэг нар ажилласан ба нарийн судалгаан дээр үндэслэн модерн бүжгийн шинэ төрөл үүсгэж, тун өвөрмөцөөр тайзнаа толилуулах гэж байгаа гэдгээрээ онцлог бүтээл юм.
“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралдаанаас шалгаруулсан байна. Тйимээс тус жүжгийг МУЗ-ийн дэмжлэг, соёлын өвийг дэмжигч “Энержи Ресурс” компанийн санхүүжилтээр олон нийтэд хүргэхээр болжээ.
“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг тасалбар 20, 25 мянган төгрөг ба энэ сарын 24, 25-нд 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох юм.