Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Монголын алдарт “Мандухай сэцэн хатан”-ы дүрийг дэлгэцнээ амилуулах хэн хүнд заяахгүй эрхийг авсан түүнийг энэ цагийн амьд “Мандухай” гэж нэрлэдэг.  Энэхүү киноны хамгийн агуу дүрийг бүтээснээрээ Төрийн шагнал хүртэж байсан юм. Өнөөдрийг хүртэл ардын жүжигчин маань хаа явсан газартаа Мандухай сэцэн хатны дүрээр Н.Сувд хатагтайг хүлээж авч, түүхэн кинонд дүрээ гайхалтай мөнхөлсөн авьяаслаг ховор эмэгтэй. Тэрбээр  өдгөө 60 насын босгыг давсан ч саяхнаас үсээ цав цагаанаар будуулах гэж байгаад энэ өнгийг сонгосон гэнэ. Хүн насандаа байх хамгийн сайхан тэрээр ярьдаг тэгвэл Ардын жүжигчин Н.Сувд, Мандухай хатан маань насандаа байхын тулд ийн сонголт хийсэн бололтой дог оо.

Өмнө нь байнга үндэснийхээ дээлээр гоёж явдаг байсан жүжигчинг үснийхээ өнгийг ийнхүү өөрчилөхөд гайхах нэгэн байтал сайшааж байгаа хүмүүс ч байгаа гэнэ шүү. Эмэгтэй хүн амьдралдаа томоохон өөрчлөлт хийх үедээ үсээ тайруулах эсвэл өнгийн өөрчилдөг гэсэн яриа бий. 1996 онд МАХН-ынхаа нэрийн өмнөөс УИХ-д нэр дэвшиж байсан жүжигчин Н.Сувд сонгуулийн дараагаар өгсөн ярилцлагандаа гишүүнээр сонгогдоогүй нь зөв болж, би улс төрч болохын төлөө тэгэж их зүтгээгүй гэж хэлсэн байдаг. Ямартай ч жүжигчиндээ цаашдын амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсье.

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж