Суданы нийслэл Хартум хотод орон нутгийн цагаар 00.10 цагт зэвсгийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас их хэмжээний гал гарчээ. Дэлбэрэлт болсон зэвсгийн үйлдвэр нь Яармоук нэртэй бөгөөд үйлдвэрийн ойр орчим тэр чигтэй галын утаанд автсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.
Хартумын аврах албаны мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүн байхгүй ч галын утаанд хордсон хүмүүсийг хотын эмнэлэгт хүргэжээ. Осол, дэлбэрэлтийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор албаны хүмүүс ажиллаж буй тухай Хартум хотын захиргааны төлөөлөгч Абдул Рахман ал-Кайдар Рахман мэдэгдсэн байна.
Э.АНХТУЯА