News.mn сайтын Facebook хуудсанд ирсэн иргэдийн саналаас хүргэж байна. Тэд "Боловсролын салбарын 2013 оны төсөвт хамгийн түрүүнд юуг тусгах хэрэгтэй вэ?" асуултын хүрээнд саналаа илэрхийлэв.
- Amga Ameobe Боловсролын системийн шинэчлэлт , багш нарыг бэлтгэх сургалтыг сайжруулах
- Uuganbayar Kh Багш нарын ур чадвар болон тэдний сэтгэлзүйд хандсан ажил явуулах шаардлагатай. Бидний ирээдүй болсон хүүхдүүд ямар хүмүүс дээр 10 жилээ өнгөрөөж байгаа нь эмгэнэлтэй.
- Т.Мөнх-Оргил Ур чадварын сайжруулах, сурах бичгийн чанар, сурагчдийг сурах хүсэл тэмүүлэлтэй болгох хөтөлбөр зохион байгуулах хэрэгтэй. Цэцэрлэгийн орчинг маш сайн аюулгүйжүүлж тохижуулмаар байна. Системийн томъёогоор шахах биш нийгмийн идэвхитэй болгох хичээл оруулж байвал зүгээр.
- Zoloo Erka Сургууль цэцэрлэгийг хангалттай барьж, анги дүүргэлтийг зохицуулах, ингэснээр багш нарын ачаалал багасч бусад асуудлууд шийдэгдэнэ.
- Tsogzolmaa Banzragch Цэцэрлэг, сургуулийн орчин нөхцлийг сайжруулах, багш нарын багшлах ур чадварыг дээшлүүлэх.
- Uranaa Baljinnyam Бичиж, уншиж сургахаас гадна хүмүүслийн ажил сайх хийх хэрэгтэй байна. 1 ангиас нь эхлээд яриа хийж, гудамжинд олон нийтийн газар биеэ зөв авч явах, хотын соёл гэх мэтийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгтэй.
- Bolormaa Namjilsuren Багш нар хүүхдүүдтэй сайн харилцаж, санал бодлыг нь сонсох дутагдалтай байдаг. Хүүхдийн сэтгэлзүйн чиглэлээр багш нарыг хөтөлбөрт хамруулах ажлыг төсөвт тусгах.
- Binderya Sodnomtseren Багш нарын чадвар бүх түвшинд хүүхдүүддээ гологдож байна.