
Тухайлбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Говьсүмбэр гэсэн гурван аймагт цахим үнэмлэх тараалт хангалтгүй байгаа гэсэн мэдээг УБЕГ-аас мэдээлсэн. Үнэмлэх тараалт хангалтгүй байгаа нь иргэдийн зүгээс үнэмлэхнийхээ зурганд сэтгэл хангалуун бус байгаа гэдэг асуудал байв. Энэ тухай мэргэжилтнүүд хэлэхдээ харьяаллынхаа дагуу бүртгэлийн ажилтандаа хандаж солиулах арга хэмжээ авч байгаа юм байна. Тиймээс Орон нутгийн сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг тараах ёстой гэдгийг албныхан хэлж байна.
Ш.ЧИМЭГ