Мьянмарт шашны мөргөлдөөн болов

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Мьянмарт шашны мөргөлдөөн болов

Мьянмарын баруун хэсэгт өчигдөр буддист болон лалын шашинтнуудын хооронд
ширүүн мөргөлдөөн болжээ. Мөргөлдөөний үеэр хоёр хүн амиа алдаж, олон мянган айл өрхийн орон гэр шатсан байна. Мьянмарын Ракхайн мужийн ерөнхий прокурор Нила Тэйний мэдээлснээр өчигдөр болсон шашны мөргөлдөөн Ракхайны төв гудамж болох Ситуэдээс 25 км-ийн зайтай Минмяр тосгонд эхэлжээ. Түүнчлэн зарим эх сурвалжууд олон мянган хүнийг хамарсан энэ мөргөлдөөн өнгөрсөн ням гаригт буддын шашинт хоёр эмэгтэй болон лалын шашинт нэг иргэн амиа алдсаны дараахан гарсныг  онцолсон байна.

Мьянмарын албаны эх сурвалжийн мэдээлснээр Ракхайн мужид ихэвчлэн болдог буддистууд болон лалын шашинтнуудын олон удаагийн мөргөлдөөнөөс болж өнгөрсөн зургадугаар сард 70 мянган иргэн эх орноосоо дүрвэжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж