Түүний пасспортыг хураасан гэдэг мэдээлэл өмнө нь гарсан юм. Гэхдээ энэ мэдээллийг Монголд айлчлаад удаагүй байгаа Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр үгүйсгэсэн байна. Тэрээр “Түүнийг байцаана гэдийг бид мэдэж авлаа, сэжиглэж байгаа асуудлаар нь бид ярих боломжгүй байгаа ч түүний ажиллаж байгаа компани, Монголын Ашигт малтмалын газар болон Авлигатай тэмцэх газрын асуудалд санаа тавина” гэж хэлснийг Австралийн хэвлэлүүд бичиж байна. Австралийн Гадаад хэргийн сайд Карр энэ хэргийн учир олдоогүй байна, ямар ч Авсралийн иргэн ийм зүйлтэй тулгарлаа гэхэд консулын дэмжлэг авна гэжээ.
Австралиас манай улсад суугаа худалдааны зөвлөх Дэвид Лаусон Сара Армстронгийг байцаахад гэрчээр оролцсон байж магадгүй байна. Мөн Гадаад харилцааны яамтай энэ хэргийг холбож, бүх талаар Сарад хууль зүйн дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
“Саусгоби Сэндс” компанийг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хэрэгтэй холбогдуулан шалгаж дууссан. Д.Батхуягт яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байгаа. Түүнчлэн Д.Батхуягийн хэргийг шалгах явцад тус компанитай холбоотой өөр нэг "но" илэрсэн нь татвараас зайлсхийсэн гэх асуудал юм. 150 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг АТГ-т тусгаарлан шалгахаар болсон билээ.