“Skyfall” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

“Skyfall” нээлтээ хийлээ

Нууц тагнуулч Жеймс Бондын адал явдлын тухай өгүүлэх “007” цуврал кино энэ жил 50 нас хүрч байна. Тус киноны 23 дахь шинэ анги болох “Skyfall” өчигдөр Лондонгийн “Royal Albert Hall”-д нээлтээ хийжээ. Нээлтийн улаан хивсний ёслолд алдарт тагнуулч Жеймс Бонд-Дэниел Крэйг, Их Британийн телевиз, тайз, киноны нэрт жүжигчин Жуди Денч, Испанийн жүжигчин Хавьер Бардем зэрэг нэрт жүжигчдээс  гадна Уэльсийн хунтайж Чарльз, гэргий Корнваллын гүнгийн ахайтан Камилла нар хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн өмнөх Жеймс Бондууд болох Наоми Харрис, Францын жүжигчин Беренис Марло нар уригджээ.

Жүжигчин Дэниел Крэйг шинэ киноныхоо талаар “Skyfall” киноны улаан хивсний ёслол Жеймс Бондын бусад цувралуудынхаас хамгийн шилдэг, хамгийн нүсэр нь боллоо. Би Жеймс Бондын дүрийг гурав дахь удаагаа бүтээж байна. Энэ бол гайхамшиг” гэжээ.

“Skyfall” кино ирэх баасан гаригт кино театруудаар гарч эхлэх юм.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж