
“Apple” компанийн албан ёсны сайтад мэдээлснээр 16GB санах ойтой, Wi-Fi-тай мини iPad нь 269 евро, 32GB багтаамжтай нь 429 евро, 64GB хувилбар нь 429 еврогийн үнэтэй аж. Компанийн зүгээс зах зээлд өрсөлдөгч “Google”, “Amazon”, “Samsung”-ийн ижил төрлийн бүтээгдэхүүнээс үнийн хувьд хямд гэдгийг онцолж байна. Шинээр худалдаанд гаргасан энэ бүтээгдэхүүнээсээ “Apple” ихээхэн хэмжээний ашиг олно хэмээн найдаж буйгаа энэ үеэр мэдэгджээ.
Э.АНХТУЯА