Нийслэлийн төсвийг нарийвчлан задлах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсвийг нарийвчлан задлах хэрэгтэй гэв

Нийслэлийн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр орой бүлгийн хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар нийслэлийн төсвийг хэлэлцсэн байна. Хуралд Нийслэлийн “Шударга ёс” бүлгийн дарга Н.Баяраа, НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Б.Батбаяр нар болон тус бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх нар оролцлоо. Хурлаар нийслэлийн төсвийн тодотголын асуудлыг авч хэлэлцээд зарчмын хувьд дэмжих шийдвэрийг гаргасан аж. Гэхдээ нийслэлийн төсвийг нарийвчлан задалж үзэх хэд хэдэн зүйл байгаа гэж үзлээ. Тухайлбал, 2013 онд нийслэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаас зураг төсөл нь тодорхойгүй,  мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажаагүй байхад хэдэн дарга дур мэдэн асуудлыг яаралтай нэг мөр болгосон байж болох талтай тул мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хавсаргаж тодорхой болгохыг Нийслэлийн төрийн сангийн газрын дарга Э.Ганхүүд үүрэг өгч, зөвлөмж хүргүүлэхээр болсон юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж