Cэтгүүлзүйн дээд курсийн элсэлт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Cэтгүүлзүйн дээд курсийн элсэлт эхэллээ

Хэвлэлийн хүрээлэн дадлага давамгайлсан аргаар орчин цагийн сэтгүүлзүйн онол, дадлыг зургаан сарын хугацаанд эзэмшүүлдэг Сэтгүүлзүйн дээд курсдээ орон нутгаас элсэлт авч эхэллээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бодитой, баримттай, тэнцвэртэй зэрэг сэтгүүлзүйн зарчмыг ханган ажиллах нь арчилсан нийгэмд иргэдийн хяналтыг аймаг, суманд тогтоож чадах юм.

Суралцагсад орчин цагийн сэтгүүлзүйн чиг хандлага, бичлэгийн төрөл зүйлийн талаар мэдлэгтэй болж, сэтгүүлзүйн шаардлага хангасан мэдээ, нийтлэл бэлтгэж бусдын материалыг шүүмжлэх, засах, сайжруулах, дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшинэ. Түүнчлэн сонин, телевиз, радио, цахим  мэдээллийн хэрэгсэлд мэргэшиж, ажиллах арга барилд суралцдаг юм.

Энэ хугацаанд сонин, телевиз, радио, цахим мэдээллийн хэрэгсэлд дадлагажиж,   суралцсан зүйлсээ бататган сонин гарган, дипломын ажил хамгаална.

2012 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг дуустал бүртгэх бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй идэвхтэн бичигч, өөр мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн хүмүүс суралцах боломжтой.

Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтууд:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Их, дээд сургуулийн дипломын хуулбар, нотариатаар баталгаажуулах 
  3. Хоёр хувь цээж зураг /3:4 хэмжээтэй/ 
  4. Бүртгэлийн хураамж 8000 төгрөг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж