
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн удахгүй энгийн иргэн болох нь. Тэрбээр үүнийгээ эртнээс мэдэж байсан нь лавтай. УИХ-ын сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх хэрэг нь баримтаар нотлогдож, хууль шүүхийн байгууллагад шилжсэн цагаас л эхлэн тэрбээр сэтгэл санаагаар унаж эхэлсэн. Дарин дээр давс гэгчээр түүний эзэмшлийн “Хурд” гурппын барьж буй орон сууцны барилгад осол гарч, нэг хүний амь нас эндсэн нь асуудлыг улам хурцатгаад байсан билээ. Энэ бүхнээс болоод нэг хэсэгтээ л олны нүдэнд өртөхгүй байсан эрхэм УИХ-ын гишүүн намынхан нь суулт хийх үеэр олон нийтэд царайгаа харуулсан юм. Түүний айдас биеллээ олж хэдхэн хоногийн дараа “Увс аймагт Ардын намаас нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн үеэр мөнгө тараасан нь тогтоогдлоо” гэсэн мэдээлэл гарлаа.
Гэхдээ ганцхан Б.Чойжилсүрэн энэ бүхний хариуцлагыг хүлээхгүй. Түүний сонгуулийн штабт ажиллаж байсан туслахууд нь энэ асуудалд татагдан орж байгаа нь харамсалтай. Уг нь бол тэд ажлаа л хийж явсан хүмүүс.Ажлаа хийж яваад л хуулийн хариуцлага хүлээхээр болсон нь “эзэн”-ийх нь буруу. Унах мөрөөрөө унахгүй олон хүнийг хөлдөө чирж унаж буй нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн шинэ имиж гэлтэй. Гэхдээ тэрбээр УИХ-ын сонгуулийн үеэр толгойгой гайгүй сайн ажиллуулсан байгаа юм. Тухайлбал, сонгогчдынхоо гэрийг түрээслэх нэрийдлээр мөнгө тараасан гэж байгаа. Иймэрхүү зүйл дээр толгойгоо сайн ажилуулж чадсан тэрбээр шүүхээр буруутгагдаж, бусдыг хөлдөө чирнэ гэж бодоогүй нь лавтай.
Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
