Компанийн нийгмийн хариуцлагын форум болж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Компанийн нийгмийн хариуцлагын форум болж байна

Компанийн нийгмийн хариуцлага гэх ухагдахууныг Монголд хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, ТББ-ууд хэрхэн оролцох талаар хэлэлцэхээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн зүгээс Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форумыг зохион байгуулж байна. Өнөөдөр 09.00 цагт “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд эхэлж буй тус форумаар Компанийн нийгмийн хариуцлага гэж юу болох, ямар шаардлагатай талаар, мөн дэлхийн хэмжээнд компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлан хэрэгжүүлж буй тухай сонирхолтой илтгэлүүдийг Ноттингхамын их сургуулийн профессор Ребэкка Ким, ГОУХАН-ийн Хятад дахь КНХ-ын төслийн удирдагч Ролф Дийтмар зэрэг олон улсын туршлагатай экспертүүд танилцуулах юм байна. Форум 13.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Форумын дараа буюу 15.00 цагт зохион байгуулагчдын зүгээс Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум болон Герман-Монголын бизнесийн өдрүүдийн талаарх мэдээллийг өгөх юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж