Хүний эрхийн үндэсний комисс илтгэл тавьж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн үндэсний комисс илтгэл тавьж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлийг сонсох байсан бөгөөд яг одоо ХЭҮК-ийн дарга н.Солонго 2009 онд Монгол Улсад хүний эрхийн байдал ямархуу түвшинд байсан талаар байнгын хорооны гишүүдэд танилцуулж байна. Мөн энэ хурлаар ХЭҮК-ийн даргын томилгооны асуудал яригдаж магадгүй гэнэ. Учир нь комиссийн даргыг УИХ гурван жилийн хугацаатай томилдог бөгөөд н.Солонго даргын хувьд уг албан тушаалыг хаших хугацаанаас хоёр сар хэтрээд байгаа юм байна.
Мөн одоо УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо хуралдахаар ирцээ бүрдүүлж байна. Тус байнгын хороогоор “Монгол мал” хөтөлбөрийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж