Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдана

Өнөөдөр Төрийн ордонд Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

  •  Азийн авто зам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээр /зөвшилцөх/;
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал /зөвшилцөх/;
  • Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн гэрээний төслүүд /зөвшилцөх/.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Мөн өнөөдөр Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.
 
Түүнчлэн ажлын хэсгүүд хуралдана. Тодруулбал:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;
  • Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В“ танхимд;
  • “Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа, цаашид боловсронгуй болгох арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б“ танхимд.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж