“Sex and the City” коктейль худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

“Sex and the City” коктейль худалдаанд гарлаа

Skyy Vodka” компани “Sex and the City” киноны
багийнхантай эхний цувралыг нь хийхээс эхлээд хамтран ажиллаж байгаа аж. Их  хотын бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдрал, хайр
дурлалын тухай өгүүлэх супер цуврал болох "Sex and the City-2"
удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ.

Skyy Vodka
компанийн
орлогч захирал Bob
Kunze-Concewitz “Анх “Sex and the City”-тэй хамтран ажиллахаар ярилцаж байхдаа
ийм их амжилтанд хүрнэ гэж төсөөлж ч байгаагүй. Энэ кино үнэхээр гайхалтай бүтээл
болж, эмэгтэйчүүдийг байлдан дагуулж чадсан. Одоо гарах шинэ анги нь ч бас өмнөх
амжилтаа давна гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр би та бүхэнд нэгэн онцгой
бүтээгдэхүүн танилцуулах гэж байна. Энэ бол
Skyy Vodka” компанийн
шинэ бүтээгдэхүүн болох “
Sex and the City” нэрийн коктейль юм” хэмээн мэдэгджээ.

Sex and the City” нэрийн энэхүү коктейль өчигдрөөс худалдаанд
гарч эхэлсэн ба
Sex and the City 2” киноны нээлтийн ажиллагаа, үдэшлэг зэрэг
арга хэмжээнд энэхүү нэрийн коктейль зочдод барих хамгийн тансаг бэлэг байх гэнэ.

Харин энэхү ү
коктейлийн шилний загварыг
Sex and the City” киноны хувцасны загвар зохион бүтээгч Patricia Field гаргасан байна.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж