Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгэлээ

Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Дашдаваа  нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Монгол Консерватив нам /МКН/-ыг  улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзсэн байна.

Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан Монгол Консерватив намд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардууллаа.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж